2025.06.23
Мөнхбулаг багийн иргэдийн Нийтийн II улирлын хурал хуралдлаа.
Хуралдаанаар:

Иргэдийн Нийтийн хурлын үеэр Засаг даргын орлогч П.Амарзаяа багийн Засаг дарга О.Түмэндэмбэрэл нар 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй ажлуудын талаар танилцуулга хийж цаг үеийн асуудлаар мэдээлэл хүргэлээ.

Орон нутгийн хөгжлийн сангаар 2026 онд хийгдэх ажлын санал авч эрэмбэлэж урьдчилсан жагсаалтыг баталлаа.

Татварын байцаагч Б.Түвшинтөгс, ЖДҮХХАХМэргэжилтэн С.Чулуунцэцэг, Улсын бүртгэгч Л.Адъяасүрэн, Санхүү албаны дарга Г.Чимэд, Байгаль хамгаалагч Л Анхбаяр, Ахмадын хорооны дарга О.Хандмаа нар иргэдэд холбогдох чиглэлээр мэдээлэл хийж багт тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэн, иргэдийн санал хүсэлтийг авч, асуусан асуултад хариулт өглөө.

Хурлыг багийн Засаг дарга О.Түмэндэмбэрэл удирдан явуулж иргэдийн санал хүсэлтийг бүртгэн, тодруулга тайлбар мэдээллийг хүргэж ажиллаа.
БАГИЙН ХУРАЛДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН МӨНХБУЛАГ БАГИЙН ИРГЭДДЭЭ ТАЛАРХАЛ ИЛЭХИЙЛЬЕ.


