Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын ИТХ

Есөнзүйл сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Есөнзүйл сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Тахилга багийн иргэдийн Нийтийн II улирлын хурал хуралдлаа.

2025-06-20

2025.06.20
Тахилга багийн иргэдийн Нийтийн II улирлын хурал хуралдлаа.
Хуралдаанаар:
✅️Иргэдийн Нийтийн хурлын үеэр Засаг дарга Ц.Мягмарсүрэн, багийн Засаг дарга Ж.Эрдэнэбилэг нар 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй ажлуудын талаар танилцуулга хийж цаг үеийн асуудлаар мэдээлэл хүргэлээ.
✅️Орон нутгийн хөгжлийн сангаар 2026 онд хийгдэх ажлын санал авч эрэмбэлэж урьдчилсан жагсаалтыг баталлаа.
✅️Татварын байцаагч Б.Түвшинтөгс, ЖДҮХХАХМэргэжилтэн С.Чулуунцэцэг, Ахмадын холбооны дарга О.Хандмаа, Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Цэцэгбадам нар иргэдэд холбогдох чиглэлээр мэдээлэл хийж багт тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэн, иргэдийн санал хүсэлтийг авч, асуусан асуултад хариулт өглөө.
✅️ Хуралдаан даргалагч С.Даваасүрэн хурлыг удирдан явуулж, Багийн Засаг дарга Ж.Эрдэнэбилэг иргэдийн санал хүсэлтийг бүртгэн, тодруулга тайлбар мэдээллийг хүргэж ажиллаа.
БАГИЙН ХУРАЛДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН ТАХИЛГАНЫ БАГИЙН ИРГЭДДЭЭ ТАЛАРХАЛ ИЛЭХИЙЛЬЕ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9092
7438 / 82%
1025 / 11%
301 / 3%
328 / 4%