Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын ИТХ

Есөнзүйл сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Есөнзүйл сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Эрээний багийн иргэдийн Нийтийн II улирлын хурал хуралдлаа.

2025-06-19

2025.06.19
Эрээний багийн иргэдийн Нийтийн II улирлын хурал хуралдлаа.
Хуралдаанаар:
✅️Иргэдийн Нийтийн хурлын үеэр Засаг дарга Ц.Мягмарсүрэн, багийн Засаг дарга Б.Өнөрбаяр нар 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй ажлуудын талаар танилцуулга хийж цаг үеийн асуудлаар мэдээлэл хүргэлээ.
✅️Орон нутгийн хөгжлийн сангаар 2026 онд хийгдэх ажлын санал авч эрэмбэлэж урьдчилсан жагсаалтыг баталлаа.
✅️Татварын байцаагч Б.Түвшинтөгс, Газрын даамал Б.Эрдэнэчимэг, ЖДҮХХАХМэргэжилтэн С.Чулуунчимэд, Байгаль хамгаалагч Л.Анхбаяр, Ахмадын холбооны дарга О.Хандмаа нар иргэдэд холбогдох чиглэлээр мэдээлэл хийж багт тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэн, иргэдийн санал хүсэлтийг авч, асуусан асуултад хариулт өглөө.
✅️ Хуралдаан даргалагч Ц.Давгадорж хурлыг удирдан явуулж, Багийн Засаг дарга Б. Өнөрбаяр иргэдийн санал хүсэлтийг бүртгэн, тодруулга тайлбар мэдээллийг хүргэж ажиллаа.
БАГИЙН ХУРАЛДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН ЭРЭЭНИЙ БАГИЙН ИРГЭДДЭЭ ТАЛАРХАЛ ИЛЭХИЙЛЬЕ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9092
7438 / 82%
1025 / 11%
301 / 3%
328 / 4%