2025.06.18
Хайрхан багийн иргэдийн Нийтийн II улирлын хурал хуралдлаа.
Хуралдаанаар:

Иргэдийн Нийтийн хурлын үеэр cумын Засаг дарга Ц.Мягмарсүрэн багийн Засаг дарга Г.Очир нар 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй ажлуудын талаар танилцуулга хийж цаг үеийн асуудлаар мэдээлэл хүргэлээ.

Орон нутгийн хөгжлийн сангаар 2026 онд хийгдэх ажлын санал авч эрэмбэлэж урьдчилсан жагсаалтыг баталлаа.

Татварын байцаагч Б.Түвшинтөгс, ЖДҮХХАХМэргэжилтэн С.Чулуунчимэд, Газрын даамал Б.Эрдэнэчимэг, Байгаль хамгаалагч Л.Анхбаяр нар иргэдэд холбогдох чиглэлээр мэдээлэл хийж багт тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэн, иргэдийн санал хүсэлтийг авч, асуусан асуултад хариулт өглөө.

Хуралдаан даргалагч М.Гунгаацэрэн хурлын удирдан явуулж, Багийн Засаг дарга Г.Очир иргэдийн санал хүсэлтийг бүртгэн, тодруулга тайлбар мэдээллийг хүргэж ажиллаа.
БАГИЙН ХУРАЛДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН ХАЙРХАН БАГИЙН ИРГЭДДЭЭ ТАЛАРХАЛ ИЛЭХИЙЛЬЕ.


