Есөнзүйл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас боловсруулсан удирдамжийн хүрээнд 2025 оны 05 сарын 24-ны өдөр ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ӨДӨРЛӨГ арга хэмжээ зохион байгуулж цэцэрлэгт хүрээлэнд орчины тохижилт хийн гэр бүлээрээ хамтран Мод тарилаа. Мөн энэ үер ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДӨР-ийг хамтатган Хурлын Төлөөлөгчдийн гэр бүлийн хүрээнд Воллейболын тэмцээн,
ОРОЛЦООТОЙ ХҮҮХЭД ХӨГЖДӨГ уриатай хүүхдийн 2-5 нас, 6-10 насны ангилалд "МИНИЙ ГЭР БҮЛИЙН АЗ ЖАРГАЛ" сэдэвт ГАР ЗУРАГ-ийн уралдаан, 11-14 насны хүүхдийн дунд "3-ЫН ШИДЭЛТ", 15-с дээш насны хүүхэд ВОЛЕЙБОЛЫН багт хуваагдан НЭГ ГЭР БҮЛ, НЭГ ХАМТ ОЛОН уриатай олон төрлийн тэмцээн зохион байгуулсан. Хурлын Төлөөлөгчдийн "АХМАД НАСТАН"Ц.ПҮРЭВДОРЖ, О.ХАНДМАА нарын гэр бүлд хүндэтгэл үзүүлэн дурсгалын зүйл гардууллаа.










