Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын ИТХ

Есөнзүйл сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Есөнзүйл сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Нийтийн сонсгол зохион байгуулах зар

2024-04-10

Сонсголын сэдэв:

1.Орон нутгийн хөгжлийн сангийн 2023 оны хөрөнгө оруулалтын арга хэмжээний зарцуулалт, гүйцэтгэл

2.Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний 2023 оны зардлуудын зарцуулалт, гүйцэтгэл

3.Сумын Засаг даргын нөөц хөрөнгийн 2023 оны зарцуулалт

Сонсголд дараах хүмүүс оролцох болно.Үүнд: оролцогч, ажиглагч, шинжээч, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллага

Сонсголд оролцож санал хэлэх, тайлбар, мэдээлэл өгөх хүнийг оролцогч гэнэ. Шаардлагатай бол санал, тайлбар мэдээлэлээ урьдчилан бичгээр ирүүлэх ба ИТХ-ын ажлын алба оролцогчдод хэлэлцэх асуудалтай холбоотой мэдээлэл, сонсголд оролцох зааварчилгаа өгнө.

Ажиглагчаар оролцож байгаа иргэн үг хэлэх эрх эдлэхгүй зөвхөн ажиглана.

Оролцогчоор болон ажиглагчаар бүртгүүлэх хүмүүс 2024 оны 04 дүгээр сарын 22-ны дотор сумын ИТХ-ын ажлын албанд бүртгүүлнэ.

Бүртгүүлэхдээ бичгээр, харилцах утсаар, эсвэл Ажлын албанд ирж бүртгүүлж болно.

Бүртгүүлэх хаяг сумын ИТХ-ын ажлын алба, утас 86726709, 88086912, 99639199

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%